Dark Light
Нийгэм | 2020-03-12

БНСУ-д сурдаг оюутан, сурагчдын анхааралд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ-ын их дээд сургуульд суралцдаг бөгөөд виз, оршин суух үнэмлэхийн хугацаа нь 2020 оны гуравдугаар сарын 31-нээр дуусаж байгаа болон 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн шинээр суралцах оюутан, ЕБС-ийн сурагчид дараах баримт бичгийг бүрдүүлэн Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн төвүүдэд хандаж визээ хөнгөвчилсөн журмаар сунгуулах боломжтой боллоо.

Оюутан, сурагчдад “D-2” болон “D-4” ангиллын визийг 90 хоногийн хугацаатай олгох бөгөөд визийн хураамж болох 60 ам.долларын хураамжийг төлөхгүй байхаар шийдвэрлэжээ. 

1. БНСУ-ын магадлан итгэмжлэгдсэн 84 их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан (хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор)-ын түвшинд суралцдаг бол:

- Виз мэдүүлэх анкет

- Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (Certificate of Admission)

- Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)

2. БНСУ-ын магадлан итгэмжлэлд хамрагдаагүй их, дээд сургуульд суралцдаг бол:

- Виз мэдүүлэх анкет

- Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (Certificate of Admission)

- Дүнгийн тодорхойлолт (сургуулийнхаа цахим хуудаснаас татан авах)

- Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)

3. БНСУ-ын Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг бол:

- Виз мэдүүлэх анкет

- Сургуульд сурдаг нь үнэн гэсэн тодорхойлолт

- Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх) шаардлагатай юм.

Харин БНСУ-д суралцаж байгаад чөлөө авсан бөгөөд 2020 оны 3 дугаар сараас эхлэн эргэн суралцах оюутнууд дээрх нөхцөлд хамрагдахгүй болохыг анхаарна уу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07