Dark Light
Нийгэм | 2020-03-12

Үс засуулвал сайн нөхөртэй учирна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2020.03.13 БААСАН ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө

Наран ургах, шингэх: 07:09-18:54

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 3 сарын 13, Сугар гараг. Билгийн тооллын 19, Салхины эх одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 09 минутад мандан, 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирна” хэмээн сайн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07