Dark Light
Нийгэм | 2020-03-13

Юнайтед өрсөлдөгчөө талбай дээр нь таван гоолоор хожлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Европа лигийн шөвгийн 16-гийн эхний найман тоглолт өчигдөр болох хуваарьтай байсан ч хоёр нь цуцлагдаж зургаа нь боллоо. Тэгвэл Австрийн ЛАСК клубийн талбайд зочилсон Английн Манчестер Юнайтед клуб өрсөлдөгчөө таван гоолын зөрүүгээр буулган авсан юм. 

Тоглолтын эхний үе 0:1 харьцаагаар өндөрлөсөн бөгөөд гоолыг 28 дахь минутад Одион Игало хийв. Харин хоёрдугаар үе эхлээд 58 дахь минутад Даниел Жеймс тооны харьцааг 0:2 болгосон бол тоглолтын төгсгөлд Манчестер Юнайтед клуб 11 минутын дотор гурван гоолыг орууллаа. Гоолуудыг Хуан Мата, Мейсон Гринвуд, Андрес Перейра нар хийсэн юм.

Энэ тоглолттой зэрэгцээд Германы Франкфурт клуб талбайдаа Швейцарын Базель клубийг хүлээн авч 0:3 харьцаагаар ялагдал хүлээсэн бол Туркийн Истанбул Башекшехир клуб Данийн Копенгаген клубийг 1:0 харьцаагаар хожив. 

Тоглолтуудын үр дүн: 

ЛАСК 0-5 Манчестер Юнайтед

Франкфурт 0-3 Базель

Истанбул Башекшехир 1-0 Копенгаген

Волфсбург 1-2 Шахтар

Рэнжерс 3-1 Леверкузен

Олимпиакос 1-1 Уолвес

Цуцлагдсан тоглолтууд:

Севияа - Рома

Интер - Хетафе


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07