Dark Light
Нийгэм | 2020-03-13

Өнөөдрийн байдлаар 72 хүн ажиглалтад байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн мэдээллээр ээлжит хурлаа хийлээ.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

"ХӨСҮТ-д байгаа COVID-19 халдвар авсан иргэний биеийн байдал тогтвортой байна. Бид зөвлөх эмч нартайгаа холбогдож, эмчилгээнд нь байнгын хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай дүрс оношилгоо, зүрх судасны чиглэлийн эмч нарыг дайчлан ажиллаж байна.

Түүнээс гадна нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш нийт 1,273 иргэнийг ажиглалтад авч хянасан бөгөөд 282 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ авахад онош нь үгүйсгэгдсэн.

Өчигдрийн мэдээллээр Ховд аймгийн Булган суманд гурван иргэнийг тусгаарлалтад оруулж, ажиглалтад авсан. Тухайн иргэдийн биеийн байдал сайн байгаагаас гадна тэд эх орондоо ирсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн.

Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар нийт 72 хүн ажиглалтад, нэг хүн сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан.

Дархан-Уул аймгийн хилээр 10 иргэн орж ирсэн. Тэдгээр иргэнээс Филиппин, Тайланд, ОХУ-аар дамжсан 4, Австралиас Москвагаар дамжиж ирсэн 4 ирсэн бөгөөд Шанхай болон Германаас Москвагаар дамжиж 2 иргэн ирсэн. Тэднийг ажиглалтын байранд тусгаарлаад байна" гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07