Dark Light
Нийгэм | 2020-04-04

Эрдэмтэд далайн амьдралыг аврахыг уриаллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэрэв үр дүнтэй шийдвэртэй арга хэмжээг авч чадвал 2050 он гэхэд далайн амьдралын экосистем сайжрах боломжтой хэмээн олон улсын эрдэмтэд үзэж байна.

Шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд нийтэлснээр, хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж ихээхэн хоргодоод байгаа далайн амьтдын тоо толгойг ирэх 30 жилийн хугацаанд нэмэгдүүлэх боломжтой гэнэ. Үүний тулд яаралтай арга хэмжээг авахгүй бол энэ боломж хумигдаж, нөхцөл байдал хүндэрнэ гэдгийг эрдэмтэд анхааруулж байна.  

Далайн усны бохирдол болон температурын хэмжээ нэмэгдэж байгаагаас шалтгаалан ирэх 20 жилийн хугацаанд шүрэн хаднуудын 70-аас 90 хувь нь бүрэн устаж үгүй болох аюултай байгаа юм байна.

Гэхдээ баруун өмнөд атлантид арилжааны зорилгоор бөгтөр халим агнахыг хориглосноор мөхөх аюулд хүрээд байсан тус амьтны тоо толгой өсч эхэлсэн таатай үзүүлэлт байгаа юм байна.

Эх сурвалж: cnn


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00