Dark Light
Нийгэм | 2020-04-04

Энэтхэгт төрсөн ихрүүдэд Корона, Ковид гэх нэр өгчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэтхэгийн Райпур хотод төрсөн ихрүүддээ ээж, аав нь Корона, Ковид гэх нэр өгчээ.

Дэлхий нийтэд төдийгүй Энэтхэг улсад халдварын тохиолдол болон нас баралт нэмэгдэж буй цаг үед хүүхдүүдээ төрүүлсэн учраас энэхүү халдварыг сануулж байгаасай хэмээн ийм нэр өгсөн байна.

Залуу хос хүүгээ Ковид, охиноо Корона хэмээн нэрлэсэн бөгөөд 27 настай ихрүүдийн ээж PTI мэдээний агентлагт өгсөн ярилцлагадаа “Одоогоор хүүхдүүддээ халдварын нэрийг өгсөн боловч цаашдаа нэрийг нь сольж магадгүй. Эмнэлгийн ажилтнууд миний хүүхдүүдийг Корона, Ковид гэж дуудахад бид цар тахлын дараа нэрийг нь өөрчлөх нь зүйтэй гэж бодсон. Хэдийгээр шинэ коронавирусийн халдвар амь насанд аюултай ч гэсэн одоо үүсээд байгаа дэгдэлт хүмүүсийг эрүүл ахуйдаа анхаарч гараа ариутгах зэрэг сайн зуршилтай болгож байна. Тиймээс л бид ийнхүү нэрлэсэн” гэжээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00