Dark Light
Нийгэм | 2020-04-07

Яргайтын Богинын аманд 8 айлын байшин галд өртөж 2 байшин хайрагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 08:25 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, галыг бүрэн унтраажээ.

Галд 8 айлын зуны байшин өртөж, 2 байшин хайрагдсан бөгөөд алба хаагчид түймрийн аюулаас 38 айлын байшин болоод ногоон бүсийг авран хамгаалж ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00