Dark Light
Нийгэм | 2020-04-08

АН хууль зөрчиж тогтоолын төсөл өргөн барихаар зүтгэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг олон нийт шударга, зарчимч ноён нуруутай хүн хэмээн үнэлдэг байлаа. Гэвч түүний ноён нуруу нэлээд хэд хугараад байна. Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа концессын асуудалд холбогдож нуруугаа хөнгөн гэмтээгээд өнгөрсөн тэрээр энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд ноён нуруугаа нэг мөсөн хугалчихлаа. Гадаадад албан томилолттой явж байхдаа казиногоор зочилсон нь ил болсон бантсандаа хамт явсан гишүүдээ хань татсан. Тэрээр хэдхэн хоногийн өмнө манай нам эдийн засгийн уналтыг сэргээх тогтоолын төслүүд өргөн барьсан боловч УИХ-ын дарга хүлээж авахаас татгалзлаа хэмээн сүржин мэдэгдэл хийсэн. Гэвч хууль Хууль тогтоомжийн тухай хууль зөрчиж тогтоолын төсөл өргөн барихаар муйнхарласан гэдгийг нь УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Ийнхүү УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Эрдэнэбат арав алхалгүй баригдах худлаа зүйл ярьж улс төр хийсэн нь ил болж байна. Түүний улс төрийн ноён нуруу ийнхүү хугарч дууслаа. Сонгууль болохоос өмнө дахиж нураагаа хугалах зүйл ярилгүй сонгуульдаа оролцоорой гэж түүнд зөвлөе.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00