Dark Light
Нийгэм | 2020-04-08

Монгол улсад 16 дахь коронавирусийн халдвар бүртгэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. 

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдсөн коронавирусийн 15 тохиолдол бүртгэгдсэнээс 4 нь эдгэрч, 11 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 1484 хүн тусгаарлагдаж байгаа бол 92 хүн эмнэлгийн ажиглалтаас гарчээ. Тусгаарлах байранд 300 гаруй эмч мэргэжилтэн ажиллаж байна гэж ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Дөрөвдүгээр сарын 7-нд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Монгол Улсад 16 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Тухайн иргэн хойд хилээр гуравдугаар сарын 26, 27-ны өдөр ирсэн. Анхны шинжилгээгээр сөрөг гарч, дөрөвдүгээр сарын 8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр илэрлээ. Тухайн иргэнийг ганцааранг нь тусгаарлаж байна. ХӨСҮТ-д 177 хүн хэвтэн эмчлүүлж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16