Dark Light
Нийгэм | 2020-04-08

Нийслэлийн прокурорын газар нь энэ оны нэгдүгээр улиралд 1318 хэрэг хянан шийдвэрлэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн прокурорын газар нь улсын хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг Мөрдөх эрх бүхий 5, шинээр байгуулагдаж буй Экологийн цагдаагийн албыг оролцуулан нийт 6 байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүдийг хянаж шийдвэрлэдэг. 

Нийт 1318 хэрэгт эдгээр байгууллагуудаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг одоогоор Нийслэлийн прокурорын газраас хянан шийдвэрлэж байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн олны анхаарал татсан зарим хэргээс дурдвал:

1. ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуяг, "Чингис хаан банк"-ны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нар болон хуулийн этгээдэд холбогдох хээл хахууль өгсөн, авсан хэрэгт 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд хялбаршуулсан журмаар шилжүүлж, СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, эцэслэн шийдвэрлэжээ.

2. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтанд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих сангаас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

3. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй Засгийн газрын гишүүн Б.Болор, Д.Ганбат, Д.Эрдэнэбат, "Монголбанк"-ны ерөнхийлөгч Н.Золжаргал нарын албан тушаалтнуудад холбогдох болон Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, хахууль авсан хэрэгт тус тус 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, эцэслэн шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00