Dark Light
Нийгэм | 2020-04-15

Хайртай хүмүүсээ алдсан энэ үед коронавирусийн сэдвээр кино хийх гэж байгаад дургүйцжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

        БНХАУ-ын Үндэсний Радио Телевизийн удирдах газраас коронавирусийн эсрэг тэмцлийн тухай сэдэвтэй олон ангит кино хийх болсон тухай зарлажээ.

“Хамтдаа” нэртэй уг кино нийт 20 ангитай байх бөгөөд найруулагч Жан Синь найруулах аж. Нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс, эмч эмнэлгийн ажилтнууд аюулт тахлын эсрэг хэрхэн нэгэн сэтгэл зүрхээр тэмцэж байгаа тухай өгүүлэх энэ киног аравдугаар сар гэхэд үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөсөэ байна.

      Найруулагч Жан Синь киноныхоо ажлаар халдварын голомт болсон Ухань хотод судалгаа хийж эхэлсэн байна. Харин уг киноны талаар ард иргэд сэтгэл дундуур байгаагаа Хятадын цахим сүлжээнд илэрхийлж эхэлжээ.  Учир нь дэлхий дахинд бүү хэл эх оронд нь халдварт өвчин бүрэн дарагдаагүй байгаа, дээр нь хайртай дотны хүмүүсээ алдаад удаагүй байхад ийм кино гарах нь тохиромжгүй гэж үзжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00