Dark Light
Нийгэм | 2020-04-16

БНСУ–ын сонгуульд эрх баригч Ардчилсан намын эвсэл ялалт байгуулах магадлалтай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ-ын парламентын сонгуульд эрх баригч Ардчилсан намын эвсэл үнэмлэхүй ялалт байгуулах төлөвтэй байна. 

 

Уг эвсэл 300 гишүүнтэй Үндэсний ассамблейн суудлаас 155-178-ыг нь авах төлөвтэй байгааг “KBS” сувгийн явуулсан санал өгсний дараах санал асуулгын дүн харуулжээ. Харин сөрөг хүчин болох Нэгдмэл ирээдүй намын эвсэл 107-130 суудал авах төлөвтэй байна.

 

     Мөн “MBC” сувгийн явуулсан санал асуулгын дүнгээр эрх баригч нам 153-170 суудал, сөрөг хүчин 116-133 суудал авах магадлалтай байна. Харин “SBS” сувгийн санал асуулгаас үзэхэд, эрх баригч нам 154-177 суудал, сөрөг хүчин 107-131 суудал авах төлөвтэй байгаа ажээ. 

 

    БНСУ-д Үндэсний ассамблейн гишүүдийг сонгох парламентын сонгуулийг дөрвөн жил тутамд зохион байгуулдаг бөгөөд сонгогчид 253 суудлыг шууд сонгодог юм.

 

    21 дэхь удаагийн парламентын сонгуульдаа иргэд иргэний үүргээ биелүүлж маш идэвхтэй оролцож байна хэмээн тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байна.

 

Эх сурвалж:  /Yonhap/.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00