Dark Light
Нийгэм | 2020-04-16

"Ковид-19"-ийн халдвар авсан жирэмсэн сувилагч хүүхдээ төрүүлээд нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Их Британийн “Лютон ба Данстэбл” эмнэлэгт коронавирусийн халдвар авсан залуухан сувилагч эмэгтэй хүүхдээ эсэн мэнд төрүүлээд өөрөө хорвоогоос буцсан харамсалтай явдал тохиолоо.

Тус эмнэлэгт 5 жилийн турш ажилласан 28 настай Мэри Агейваа Агяпонгийн биеийн байдал муудсан учир эмч нар яаралтай хийсвэр хийж хүүхдийг нь аварсан байна. Хүүхэд нь коронавирусийн халдвартай төрсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд биеийн байдал нь сайн байгаа юм байна.

Хамт олныхоо дунд нэр хүнд өндөртэй байсан Мэри Агейваа охиноо төрүүлээд аймшигт цар тахлаар харамсалтайгаар амиа алдсан нь олон хүнийг уй гашууд автуулаад байна.

Хамт олон нь түүний дурсгалыг хүндэтгэж, гэр бүлд нь туслах зорилгоор хандивын цахим хуудас нээсэн бөгөөд одоогоор 4500 фунт стерлинг цуглаад байгаа юм байна.

Их Британид эмнэлгийн 30 гаруй ажилтан коронавирусийн халдвараар амиа  алдаад байгаа юм байна.

Эх сурвалж: The Telegraph


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00