Dark Light
Нийгэм | 2020-04-17

Казах залуу 100 жилийн өмнө нуусан их хэмжээний алтыг олохоор хайгуул хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Казахстаны Актау хотын оршин суугч Игорь Донченко 100 жилийн өмнө цэргийн генералын нуусан их хэмжээний алтыг олохоор хайгуулын ажилд гарсан байна.  

Тэрээр Казахстаны Каспийн тэнгисийн зүүн эрэг дэх Мангышлакын тал нутагт хайгуулаа хийж байгаа юм. Түүхэнд өгүүлснээр Уралын казах цэргүүдийн дарга генерал Алексей Толстов тулаанд ялагдал хүлээснийхээ дараа үлдсэн цэргүүдийнхээ хамтаар Мангышлакын нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн байна.

Тухайн үед Уралын цэргүүд 7 тэрэг алт авч явж байсан тухай  “Казахстаны Чекистууд” номонд бичсэн байдаг байна. Алтныхаа зарим хэсгийг Мангышлакт нуусан хэмээн түүхчид үздэг байна. Гурьевийн Чекистууд энэхүү нуусан алтыг тухайн үед 15 жилийн турш хайсан ч олж чадаагүй байна.

Өнөөдрийн ханшаар хагас тэрбум ам.доллараар үнэлэгдэх энэ их хэмжээний алтыг олж чадвал Актауд Диснейлэнд байгуулж, өөртөө орон сууц, аяллын сайн машин худалдан авах болно хэмээн аялагч, хайгуулч залуу Игорь Донченко ярьжээ.

Эх сурвалж: Tengrinews.kz


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00