Dark Light
Нийгэм | 2020-04-17

“Зайсан Хилл” цогцолбор түрээсийн төлбөрөө 100 хувь хөнгөллөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

     Өнөөдрийн байдлаар дэлхийн 210 оронд коронавирусийн 2 сая гаруй өвчлөл бүртгэгдээд байна. Коронавирусийн цар тахлын дэгдэлт нь дэлхий нийтийн эдийн засаг тэр дундаа энтертаймент, худалдаа үйлчилгээний салбарыг бүхэлд хамарсан хямралыг үүсгээд байгаа билээ. Харин энэ л хүнд хэцүү үед соёл амралтын “Зайсан Хилл” цогцолбор нийгмийн хариуцлагын хүрээнд түрээслэгч нартаа хандсан санхүүгийн арга хэмжээг хэрэгжүүлээд байна. 

Тодруулвал “Зайсан Хилл” цогцолбор 2020 оны 1 дүгээр сарын 27-ноос эхлэн түрээсийн төлбөрийг 50% хөнгөлөөд байсан бол 4 дүгээр сарын 1-нээс эхлэн 3 сарын хугацаанд түрээсийн төлбөртөө 100 хувь хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16