Dark Light
Нийгэм | 2020-04-17

Хоёр дайныг туулсан, 106 настай эмэгтэй эдгэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

      Их Британид коронавирусийн халдвар авсан 106 настай Конни Титчен хэмээх эмэгтэй эдгэрсэн нь тус улсад коронавирусийн халдвар авсан хамгийн өндөр настай хүн эдгэрсэн тохиолдол энэ байж магадгүй аж.

 

       Тэрбээр шинжилгээний хариугаа эерэг гарснаас хойш гурван долоо хоногийн дараа эмнэлгээс гарсан байна. 

106 настай эмэгтэйг эмнэлгээс гарах үед эмнэлгийн ажилтнууд түүнд баяр хүргэхээр эгнэн зогсжээ. “Энэ вирусийг ялан дийлсэндээ баяртай байна. Гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэж тэрбээр хэлжээ. 1913 оны есдүгээр сард төрж, дэлхийн хоёр дайныг туулсан К.Титчен өнгөрсөн гуравдугаар сарын дундуур эмнэлэгт хүргэгдэж, тун удалгүй халдвар авсан нь тогтоогджээ. 

 

       Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр коронавирус дэлхий даяар хоёр сая гаруй хүнд халдварлаж, 134 мянга гаруй хүн нас барсан байна. Их Британид уг халдварын 100 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 13 мянга орчим хүн нас баржээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00