Dark Light
Нийгэм | 2020-05-21

Франц улс нээсэн сургуулиудаа буцаан хаалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

      Францын хойд хэсэгт орших Рубе хотод танхимын сургалтаа эхлүүлсэн найман сургуулийн үйл ажиллагааг зогсоосон талаар тус улсын орон нутгийн хэвлэл мэдээлэл 5 дугаар сарын 18-ны өдөр мэдээлсэн байна. Тус улсад сургуулийн танхимын сургалтыг сэргээснээс хойш долоо хоногийн хугацаанд шинээр коронавирусний халдварын 70 тохиолдол бүртгэгджээ.

Коронавирусний халдварын тархалт бага гарсан Францын зарим хэсгүүдэд бага ангийн сурагчдын хичээлийг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн бол “ногоон бүсийн” 150,000 дунд сургуулийн сурагчид хичээлдээ өнгөрсөн Даваа гарагт орсон байна.

     Францын Боловсролын сайд Жан-Мишээль Бланкер хэвлэлд мэдээлэл өгөхдөө халдварын тохиолдол бүртгэгдсэн сургуулиудыг нэн даруй хаасан, энэ хугацаанд нийт сурагчдын 30 хувь нь хичээлдээ эргэн орсон байсан гэж дурджээ. Гэхдээ бүртгэгдсэн 70 тохиолдлын  хэд нь багш, хэд нь сурагч болох талаар тодорхой мэдээлээгүй ажээ.

Эх сурвалж:  lenta.ru


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00