Dark Light
Нийгэм | 2020-05-22

Бага ангийн 2 хүү зуслангийн байшингаасаа өндөр үнэ хүрэхүйц алт олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

                Францын бизнес эрхлэгч 60 настай нэгэн эр, эхнэр, 2 хүүгийнхээ хамтаар хөл хориог хотын захад орших зуслангийн хашаа байшиндаа өнгөрүүлж байгаа юм байна. Эцэг эхийнхээ амьдарч байсан хуучин байшинд Парис хотоос нүүж очсон тэд байшингаасаа санамсаргүйгээр өндөр үнэд хүрэхүйц алтан гулдмай олсон байна.

            10 настай хүү нь дүүгийнхээ хамтаар хашаандаа мөчир болон ор хөнжлийн хуучин даавуугаар овоохой босгож тоглохыг хүсч байгаагаа аав ээждээ хэлжээ. Аав нь өөд болсон эмээгийнхээ өрөөнөөс даавуу авахыг зөвшөөрсөн байна. Хөвгүүд эмээгийнхээ шкафнаас даавуу авахад дотроос нь шаргал өнгөтэй хүнд 2 зүйл унасан байна. Хөвгүүд юу гэдгийг нь мэдээгүй олсон зүйлээ эцэг, эхдээ аваачиж  өгөхөд тус бүр нь 1 кг-ийн жинтэй алтан гулдмай байсан байна.

            Өрхийн тэргүүн орон нутгийн дуудлага худалдааны мэргэжилтэнтэй холбогдож олсон зүйлийнхээ зургийг явуулсан бөгөөд тус бүр нь доод тал нь 40 мянган еврогийн үнэтэй болохыг нь олж мэджээ.

            Хөвгүүдийн эмээ нь 2 алтан гулдмайг 1967 онд хуулийн дагуу худалдаж авсан нь баримтаар батлагдсан байна. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ өсч байгаа учир олсон алтаа 100 мянган еврогийн үнэд хүртэл нь хадгалахаар шийдсэн байна. Харин алт олсон хөвгүүддээ усан бассейн хийж өгөхөө эцэг эх нь амалжээ.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00