Dark Light
Нийгэм | 2020-05-22

Мексикт титэмт вирусний хэлбэртэй мөндөр оржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

          Мексикийн Нуэво-Леон мужид коронавирусний хэлбэртэй мөндөр орсон байна. Энэхүү өвөрмөц үзэгдлийн гэрч болсон нутгийн оршин суугчид мөндрийн зургийг нийгмийн сүлжээнд байршуулж бусадтай хуваалцсаар байна.

Мөндөр нь титэм хэлбэрийн өргөстэй байсан нь хүмүүст шууд титэмт вирусийг санагдуулсан байна.

Харин ус цаг уурын мэргэжилтнүүд мөндрийн хэлбэрт ямар нэгэн өвөрмөц гайхшруулах зүйл байхгүйг хэлж байгаа юм. Хүчтэй шуурганы үеэр мөндрүүд хоорондоо мөргөлдөн хагарч, янз бүрийн хэлбэр дүрстэй болж газар унадаг хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.

Титэмт вирусний хэлбэртэй мөндөр Мексикээс гадна өмнө нь энэ сарын 19-нд Хятадын Циндао хот орж байжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00