Dark Light
Нийгэм | 2020-05-24

Нидерланд цар тахлын үеийн дэг журамд иргэдийнхээ бэлгийн амьдралыг зохицуулах заалт оруулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

     Коронавирусний цар тахлын улмаас дэлхийн олон улс оронд хорио цээрийн дэглэм тогтоож, өөр өөрийн зохиосон дүрэм журмыг хэрэгжүүлж байна.

Тэдгээрийн дотроос Нидерланд улсын засгийн газраас гаргасан журам хамгийн нарийн, дэлгэрэнгүйд тооцогдож байна. Тус улсын Нийтийн Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэнгээс гаргасан зөвлөмжид Нидерландын айл өрхүүд нэг дор гурваас дээш тооны зочин хүлээж авахгүй байх, зочидтойгоо 1.5 метрээс илүү ойртохгүй байхыг анхааруулж байв. Гаргасан зөвлөмжөө тус улсын эрх баригчид “ухаалаг хөл хорио” гэж нэрлэжээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт зөвлөмжөө дахин шинэчлэхдээ ганц бие хүмүүсийн бэлгийн амьдралыг зохицуулах заалт нэмжээ.

Ингэхдээ ганц биечүүдэд цар тахлын үеэр зөвхөн нэг хамтрагчтай байхыг зөвлөсөн байна. Олон хүнтэй харилцаатай байх тусам вирус тараах эрсдэл нэмэгдэнэ гэдгийг анхааруулсан байна. Харин сонгосон хамтрагч нь коронавирусний халдвар авсан, тусгаарлагдсан үед дараах зөвлөмжийг өгчээ.

 “Хэрвээ хамтрагч тань халдвар авсны улмаас тусгаарлагдсан бол бэлгийн харьцаанд орох хэрэггүй. Энэ үед өөрөө өөртэйгээ эсвэл бусад хүмүүстэй зайнаас харилцаж хэрэгцээгээ хангахыг санал болгож байна” гэж Нидерландын засгийн газар зөвлөжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00