Dark Light
Нийгэм | 2020-05-24

Испанийн иргэд Ерөнхий Сайдаа огцрохыг шаардан машинтай жагсаал хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж байгаа засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцсэн иргэд Испани улсад машинтай жагсаал хийлээ. Ерөнхий Сайд Педро Санчезийг огцрохыг шаардсан олон зуун иргэн автомашинтай жагсаалд нэгдэж төрийн далбайгаа намируулан Мадрид хотын замын хөдөлгөөнд цуваа болон оролцсон байна.

            Европын орнуудаас коронавируст хамгийн ихээр өртсөн орнуудын нэг болох Испани улсад 3 дугаар сарын 14-нөөс хөл хорионы чанга дэглэмийг тогтоосон юм. Испанийн ихэнх хэсэгт хөл хориог сулруулаад байгаа ч Мадрид, Барселона хотуудад коронавирусний тархалт өндөр байгаатай холбогдуулан хорио цээрийг чангатгасан хэвээр байгаа юм.

     Хөл хорионоос болж олон сая хүн ажилгүй болж, эдийн засаг доройтож байгаатай холбогдуулан хорио цээрийг цуцлахыг жагсагчид шаардаж байгаа юм.

      Хөл хориог аажмаар сулруулж байгаа Испанийн засгийн газар 7 дугаар сараас гадны жуулчдыг хүлээн авч эхлэхээ мэдэгдээд байгаа юм. Мөн мэргэжлийн хөлбөмөгийн Ла Лигийг 6 дугаар сарын 8-наас эхлүүлж магадгүй юм байна.

Ла Лигийн тоглогчид энэ долоо хоногийн эхээр цөөн хүний бүрэлдхүүнтэйгээр бэлтгэлээ хийж эхэлсэн юм. Испани улсад коронавирусний халдварын 234 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 28 мянга гаруй хүн амиа алдаад байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00