Dark Light
Нийгэм | 2020-05-25

Хятадад 24 цагийн дотор шинж тэмдэггүй 40 тохиолдол бүртгэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

     Сүүлийн 24 цагийн хугацаанд БНХАУ-д коронавирусний халдварын шинж тэмдэгтэй 11, шинж тэмдэггүй 40 тохиолдол илэрсэн бөгөөд долоон хүн эдгэрч, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлэв.

       Халдварын шинж тэмдэгтэй бүх тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд арав нь Өвөр Монголын өөртөө засах оронд, нэг нь Сычуань мужид бүртгэгджээ. Цар тахал дэгдсэнээс хойш эх газрын Хятадад 82985 хүн коронавирусээр халдварлаж, 78268 хүн эдгэрсэн бол 4634 хүн нас баржээ. Одоогийн байдлаар 83 хүн эмчилгээ хийлгэж байна. Хятадад коронавирусний халдвар гаднаас орж ирсэн нийтдээ 1724 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 1678 хүн эдэрчээ. 

      БНХАУ-ын эрх баригчид дөрөвдүгээр сарын 1-нээс халдварын шинж тэмдэггүй өвчлөлийн талаар мэдээлж эхэлсэн билээ. Өнгөрсөн 24 цагийн байдлаар 40 ийм тохиолдол илэрсний нь хоёр нь гаднаас орж ирсэн бол 38 нь дотооддоо халдварласан байна. Одоогийн байдлаар шинж тэмдэггүй 396 тээгч эмнэлгийн хяналтад байгаа ажээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00