Dark Light
Нийгэм | 2020-06-10

УИД-ын дээвэрт засвар хийж, хар цаас халааж байхдаа гал алдсан гэж мэдүүлсэн ажилчдад эрүүгийн хэрэг үүсгэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зургадугаар сарын 7-ны өдөр “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрт гал гарч, маш олон хүнд эд материалын хохирол учирсан билээ. Үүнтэй холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр ОБЕГ болон ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдлын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Отгонжаргал "Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Урьдчилсан байдлаар дээвэр дээр ажиллаж байсан компанийн ажилчдаас мэдүүлэг авсан.

Урьдчилсан байдлаар дээвэр дээр засвар хийж байсан ажилчдын нэг нь хар цаас халааж байх үед дээврийн хөөсөнд гал өгч, гал гарсан гэж мэдүүлсэн учраас Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.11.2-т зааснаар хэрэг бүртгэл нээж, хэргийг шалгаж байна.

Гэхдээ галын голомт хаанаас, шалтгаан нөхцөл зэрэг нарийн шалгалтыг явуулж байна" гэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.11.2-т "Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заасан байдаг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16