Dark Light
Нийгэм | 2020-06-10

Швед улс хог хаягдлын хомсдолд орсон нь том асуудал болж магадгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

     Шведэд хог хаягдал нь дуусч, тус улс бусад улс орнуудаас дахин боловсруулах хог импортлоход бэлэн болсон тухай мэдээ дэлхий нийтийг цочирдуулан гайхашруулж байна.⠀

Шведэд айл өрх бүр өөр өөр хог хаягдал хийх 6-7 хогийн сав бий бөгөөд тухайлбал, хуванцар, цаас, шил, картон, металл болон бусад хаягдал хийх сав байдаг. 

     Үүнээс гадна дахин ашиглах боломжгүй хаягдалд зориулагдсан хогийн сав байдаг аж. Стокгольмын ямар ч балчир хүүхэд чихрийн цаасаа гудамжинд хаях байтугай буруу хогийн сав руу ч хийдэггүй. Ийм дадлыг цэцэрлэг, сургуулиас нь эхлээд зааж өгдөг юм байна. Мөн тус улсад хогоо буруу саванд хийсэн байвал торгодог аж.

  

Тус улсад 1961 оноос эхлэн хог хаягдлын тээвэрлэлтийг газар доорхи хийн хоолойгоор хийдэг болсон бөгөөд бүх хогны дөнгөж 7 хувь нь хогийн цэг рүү ачигдаж бусдыг нь  шатаах эсвэл дахин боловсруулалтанд оруулна.

  

    Стокгольм хотын эрчим хүчний 45 хувийг хог хаягдлаас гаргаж авдаг бөгөөд одоо үүсээд буй хог хаягдлын хомсдол нь Шведүүдийн хувьд том асуудал болж магадгүй юм. Учир нь тэд орон сууц халаалт, цахилгаан эрчим хүчний ихэнхи хэсгийг хогноос гаргаж авдаг юм байна.

   Хөрш Норвеги улс нь Шведэд тусламжийн гараа сунгаж жил бүр 800 мянган тонн хог нийлүүлэх боломжтойгоо илэрхийлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00