Dark Light
Нийгэм | 2020-06-11

Ууланд төөрсөн аутизмтай хүү 3 өдрийн дараа эсэн мэнд олджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аутизмын хэл ярианы бэрхшээлтэй 14 настай Австрали хүү Уилльям Каллаген энэ даваа гарагт гэрийнхэнтэйгээ Викториад уулаар аялаж байхдаа төөрч, алга болсон байна. Шөнөдөө ууланд 0 хэмийн хүйтэн байсан бөгөөд хүүг эрж олох ажилд цагдаагийн ажилчдаас гадна нутгийн иргэд сайн дураараа нэгдэж оролцжээ.

Ууланд ганцаархнаа 2 шөнийг өнгөрүүлсэн хүүг 3 дахь өдөр нь ихэд даарсан байдалтайгаар эсэн мэнд олсон байна. Лхагва гарагт уулын оройгоос хүүг олох үед гуталгүй байсан байна.

Уилльям ууланд 2 хонохдоо юм идэж, уусан эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд хүүгийн биеийн байдлыг нягталж, шалгахаар эмнэлэг рүү шууд авч явсан байна. Хүүгийнхээ төлөө маш ихээр шаналж, санаа зовниж байсан эх нь эрлийн ажилд оролцсон бүх хүмүүст хэмжээлшгүй ихээр талархаж байгаагаа нулимс дуслуулан илэрхийлсэн байна.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00