Dark Light
Нийгэм | 2020-06-16

Наранд халсан машинд хоёр хүүхдээ мартаж орхисноор амь насаа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

        АНУ-ын Оклахома мужид Дастин Деннис нэртэй 31 настай залууг хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт буруутган баривчилжээ. Тэрбээр наранд халсан ачааны машинд бага насны хоёр хүүхдээ таван цаг орчим хугацаанд түгжиж орхисон байна.

      Талса хотын цагдаагийн газраас мэдээлснээр Деннис бямба гарагийн үд дундад гурав болон дөрвөн настай хоёр хүүхдээ аваад дэлгүүр оржээ. Гэртээ ирээд Деннис дөрөв, таван цаг унтсан бөгөөд сэрээд хүүхдүүдээ гэртээ хайгаад олоогүй байна. 

     Улмаар ачааны машинаа шалгахад шалан дээр хүүхдүүдээ хэвтэж байхыг олжээ. Деннис тэднийг машинаасаа буулгасан гэж бодсон тухайгаа цагдаагийнханд хэлсэн байна.

    Хөршийнх нь ажиглалтын камерын бичлэгээс Деннис машинаасаа буухдаа ганцаараа явж байсныг харж болохоор байгаа талаар Цагдаагийн газраас мэдээлжээ.

    Хүүхдүүд машинд түгжигдсэн байхад таван цаг орчим тэдэнд анхаарал тавьж шалгаагүй гэдгийг цагдаагийнхан хэлсэн байна. Дастин Деннист шүүхээс 750 мянган ам.долларын барьцаа гаргах шийдвэр гаргасан ба тэрбээр зургаадугаар сарын 19-нд мэдүүлэг өгөхөөр шүүхэд дуудагджээ.

   

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00