Фото зургийг | zogii.mn collage
"Астана-2026" чөлөөт бөхийн ДАШТ-ий 57 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Батхуягийн Мөнх-Эрдэнэ, Венесуэлийн Педро Родригесийг 7:2-оор буулган авч, шигшээ наймд хүрлээ. Түүний хувьд дараагийн тойрогт Мексик болон Мауритисийн тамирчдын ялсантай нь барилдана.
Мөн 79 кг-д ОУХМ Олонбаярын Сүлдхүү эхний тойрогт гоц мөргөж, Украины Бохдан Олииникийг 5:0-ээр буулгаж авлаа. Тэрбээр шигшээ наймын шатнаа Бразилийн Сезар Алвантай барилдана.
ТАТАР МАЙДАР






Спорт




