Dark Light
Нийгэм | 2020-10-08

Нийслэлийн 200 гаруй гарцны зөвхөн 40 гарц нь гэрлэн дохиотой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гэрлэн дохио нь уулзварын түгжрэл саатлыг бууруулах, иргэдийн АЮУЛГҮЙ зорчих боломжийг хангах үндсэн үүрэгтэй. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 200 гаруй гарц байдгаас гэрлэн дохиотой 40 гарц байдаг гэх судалгаа бий. Гэрлэн дохиогүй гарцан дээр явган зорчигч ямар ч тохиолдолд давуу эрхтэй байдаг. 

Хан-Уул дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт, Яармагийн эмнэлгийн хойд талын явган хүний гарц дээр BMW маркийн автомашин ноцтой осол гаргасан. Тодруулбал, ганцаараа явж байсан таван настай, есөн настай хоёр хүүхдийг мөргөж таван настай охин амь насаа алдаж, есөн настай хүү хүндээр бэртсэн харамсалтай хэрэг гарсан.

Яармагийн замд нийтдээ 46 осол гарсны 45 нь гарцаар гарч яваад автомашинд мөргүүлсэн гэж ЦЕГ-аас мэдээлсэн юм. Мөн “Яараад яахав” “Дураараа биш дүрмээрээ” арга хэмжээг зохион байгуулснаар ослын хэрэг  11.2%-аар буурсан байна. Явган зочигч, жолооч нар аль аль нь хариуцлагатай, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэдгийг анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00