Dark Light
Нийгэм | 2020-10-08

Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2008 оноос хойш 5 удаа шав тавьж эхлүүлж байсан ч ашиглалтад ороогүй байсан Говь-Алтай- Баянхонгорын авто замын бүтээн байгуулалтыг төр хувийн хэвшлийн түншлэлээр 11 сарын турш тасралтгүй ажиллаж бэлэн болгожээ.

Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг Концессын тухай хуулийн дагуу гэрээний хэлцэл хийх шийдвэр гаргасан билээ.

Ингээд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Макс рөүд” ХХК-тай концессын гэрээ байгуулан зам барилгын ажлыг эхлүүлж Ерөнхий сайд орон нутагт ажиллах үеэрээ замын ажлыг нээж байсан юм.

Зөвлөхөөр “Аварга зам” ХХК ажилласан энэхүү бүтээн байгуулалтаар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож байна.

Энэхүү зам ашиглалтад орсноор

Жилдээ зорчдог 400 мянга гаруй зорчигчдын болон ачаа тээврийн цагийг 2-2,5 дахин хэмнэнэ.

Бензин шатахууныг 30-40 хувь хэмнэх юм.

Ийнхүү засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан нэг томоохон ажил биелж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00