Dark Light
Нийгэм | 2020-10-09

Асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож 3 хүн гэмтэж 2 хүн нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2020.10.05-аас 2020.10.08-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1349 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1028 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 31 хүн гэмтсэний 9 нь хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 5  хүний амь нас хохирсон байна.

 Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

-       Явган зорчигч мөргөх хэлбэрээр –9

-       Мөргөлдөх хэлбэрээр-4

-       Онхолдох хэлбэрээр -1

-       Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.10.06-ны өдрийн 16.48 цагийн орчимд ХУД-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явганы гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөж,   9 настай, эрэгтэй, О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б-н амь насыг хохирсон.

2020.10.07-ны өдрийн 15:30 цагийн орчимд Говьсүмбэр аймаг, Баянтал сум /аймгийн төвөөс 50 км/ асфальтан замд  Toyota corolla маркийн Т жолоочтой автомашин онхолдож, жолооч 32 настай, эрэгтэй Т-н амь нас хохирсон.

2020.10.07-ны өдрийн 15:30 цагийн орчимд Сүхбаатар аймаг, Баяндэлгэр сумын 5-р баг “Түшмэл” гэх газар /сумын төвөөс урд зүгт 52 км/  шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, зорчигч 41 настай, эрэгтэй М-н амь нас хохирсон.

2020.10.08-ны өдөр 12:20 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сум “Хөх овоо” гэх газар /сумын төвөөс баруун урагш 25 км/-т асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, жолооч  36 настай, эмэгтэй Б, зорчигч 11 сартай, эмэгтэй,  Э, 2 настай, эмэгтэй Э нарын 3 хүн гэмтэж, зорчигч 45 настай, эмэгтэй А, 25 настай эмэгтэй, М нарын 2 хүний амь нас хохирсон.

2020.10.08-ны өдөр 19.10 цагийн орчимд Увс аймаг, Өндөрхангай сум “Хүрэн” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 38 км/ газарт асфальтан замд Nissan sunny маркийн автомашин Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 56 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон.

2020.10.09-ний өдөр Ховд аймгийн, Алтай сум “Улаан ам” гэх газар /сумын төвөөс урагш 8 км/ шороон замд УАЗ-469  маркийн автомашин онхолдож жолооч 56 настай, эрэгтэй Т-н амь нас хохирсон. 

Давуу эрх бүхий явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 394 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 141 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг  Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00