Dark Light
Нийгэм | 2020-12-04

Идэш хоолгүйн улмаас хэрэмнүүд олноороо үхэж байгаа тухай мэдээлэл нь ҮНДЭСЛЭЛГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Идэш хоолгүйн улмаас хэрэмнүүд олноороо үхэж байгаа тухай нийгмийн сүлжээнд цацагдсан мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд мэдээлэлд ашиглагдсан зургийг гадаадын мэдээллийн сайтаас авсан болох нь тогтоогдсон байна. 

Өнөөдрийн байдлаар самар бэлтгэснээс Хушин ойг их хэмжээгээр сүйтгэсэн, хэрэм, жирх зэрэг амьтад хоол тэжээлийн хомсдолд орон хорогдсон талаарх мэдээлэл байхгүй аж.  

Иймд аливаа мэдээллийг түгээхдээ сайтар нягталж байхыг уриалж байгаа юм. 

Энэ жил Хушин ой бүхий аймгуудын сум дундын ойн ангиуд болон Ойн судалгаа, хөгжлийн төвөөс ирүүлсэн самрын ургацын талаарх дүгнэлтээр  их  ургацын жил тохиож байгаа нь тогтоогдсон. Энэ хүрээнд 8 аймгийн 25 сумаас ахуйн болон үйлдвэрлэлийн, харин 10 аймгийн 38 сум, 10 Улсын тусгай хамгаалалтай нутгийн хязгаарлалтын бүс, Нийслэлийн ногоон бүсээс зөвхөн ахуйн зориулалтаар самар түүж бэлтгэх зөвшөөрлийг олгожээ.

Эх сурвалж- Байгаль орчин, аялал жуулчлалын яам


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22