Dark Light
Нийгэм | 2020-12-05

Эл өдөр гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, хиншүү хярвас гаргахад муу

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын долоон улаан хар морь өдөр

Үс засуулвал: Өлсөж ундаасна

Наран ургах, шингэх: 08.26-17.00

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 12 сарын 5, Санчир гараг. Билгийн тооллын 20, Үнэг одтой, хар морь өдөр. Өдрийн наран 8 цаг 26 минутанд мандаж 17 цаг 00 минутанд жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлдэлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22