Dark Light
Нийгэм | 2020-12-05

Баянзүрх зах, Сансарын Имарт худалдааны төвийг тусгаарлан хөл хорио тогтоогоод байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өдөр /2020.12.05/ 14:00 цагаас эхлэн Баянзүрх зах болон Сансарын Имарт худалдааны төв  дээр хөл хорио тогтоогоод байна. Учир нь тус худалдааны төвөөр халдвар авсан иргэн зорчсон тухай мэдээлэл байна. Иймд албаны байгууллагаас явсан маршрутыг тогтоох ажил хийж байна. 

Өдрийн 14:00 цагаас хойш тус худалдааны төвүүдийн бүх үйл ажиллагааг хязгаарлан халдваргүйтэл ариутгалын ажлыг хийсэн. Одоогоор Баянзүрх захын ажилчдаас шинжилгээ авна, иймд бүх ажилчдаас шинжилгээ авсны дараа захаас гаргана гэх хариуг мэргэжлийн хүмүүс өгчээ. Товчхондоо тус захын ажилчид одоо зах дотроо тусгаарлагдаад 7 цаг болж байна.

Эх сурвалж : NTV


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22