Dark Light
Нийгэм | 2020-12-15

Мал, тэжээвэр амьтдын 2020 оны тооллого энэ сарын 17-нд эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 208 дугаар тогтоолоор  мал, тэжээвэр амьтдын 2020 оны жилийн эцсийн тооллогын товыг шинэчилж, энэ оны 12 дугаар сарын 17-ноос 12 дугаар сарын 27-ны хооронд зохион байгуулахаар боллоо. 

2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01-А/390 захирамжаар Дархан-Уул аймгийн мал тэжээвэр амьтдын тооллогын комиссыг байгуулсан байна. 

ҮСХ-ны дэд даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн А/61 тоот тушаалаар өгөгдсөн зөвлөмжийн дагуу Аймгийн Мал тооллогын комиссын дарга Т.Ганболд цахимаар сумдын тооллогын комисс дарга нарт сургалт зохион байгууллаа.

Сургалтаар хууль эрх зүйн мэдээлэл өгч зохион байгуулалтын хувьд анхаарах асуудлыг нарийн зааж өглөө. Тухайлбал: 

- Сумын мал тооллогын комисс нь тухайн шатны онцгой байдлын комисс, эрүүл мэндийн газартай хамтран ажиллаж, мал тооллогын үед баримтлах зайлшгүй шаардлагатай ариун цэвэр, эрүүл ахуйн нэмэлт зөвлөмжийн дагуу тооллогыг зохион байгуулахад анхаарах, 

- Малчдын нийгмийн асуудлыг шийдэх, сүү, ноос, ноолуурын урамшуулал олгох зэрэгт мал, тэжээвэр амьтдын тооллогын мэдээллийг нотолгоо болгон авч ашиглаж байгаа тул тооллогод хамрагдах малтай өрх, аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийг урьдчилан гаргаж, тооллогод орхигдуулалгүй бүрэн хамруулах,

- Тооллогын мэдээлэл цуглуулах явцад өрхийн хэн нэг гишүүн гэртэй тусгаарлагдаж байвал маягтад тэмдэглэгээ хийж, өрхийн мэдээллийг утсаар тодруулж маягтыг нөхөж, тусгаарлалтын хугацаа дууссаны дараа баталгаажуулж архивлах,

-“Шинээр гаргасан худгийн тайлан /6а/”, “Малжуулалтын талаар авсан арга хэмжээ /М9/” маягтуудын үзүүлэлтийг бүрэн нөхөхөд анхаарах гэх мэт. 

Мал тоологч нар бүгд PSR шинжилгээнд хамрагдаж тооллогодоо гарна.

Малтай өрх малчин өрх тэжээвэр амьтад өсгөн үржүүлдэг өрхүүд тооллогодоо бүрэн хамрагдаарай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22