Dark Light
Гадаад | 2026-11-29

ӨМНӨД СОЛОНГОС АЗИЙН ХАМГИЙН ТОМ AI ДАТА ТӨВИЙН ШАВЫГ ТАВИЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | The Korea Times

Өмнөд Солонгосын “GS Group” компани Канвон мужийн Донхэ хотод хиймэл оюун ухааны (AI) дата төвийн цогцолборын шавыг албан ёсоор тавьсныг The Korea Herald мэдээллээ. Нийт 2.4 гигаваттын хүчин чадалтай тус байгууламж нь Энэтхэг дэх “Google”-ийн 1 гигаваттын төв болон “AirTrunk”-ийн 1.8 гигаваттын хоёр цогцолборыг гүйцэж, Азийн хамгийн том AI дата төвийн цогцолбор болох юм.

“ДЭЛХИЙ ДАХИН БУУН ДУУГҮЙ AI-ИЙН ДАЙН ХИЙЖ БАЙНА”

Бямба гарагт болсон шав тавих ёслолд оролцсон БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён: “Дэлхий дахин хиймэл оюун ухааны төлөө буун дуугүй дайн өрнүүлж байна. Энэ урьд өмнө байгаагүй өрсөлдөөнд нэг алхам хоцорвол тэргүүлэгчдийн араас хязгааргүй хөөх болно, харин нэг алхам түрүүлбэл тоглоомын дүрмийг өөрчлөгч болж чадна” хэмээн онцолж, тус төвийг орон нутгийн эдийн засгийг сэргээх загвар болгоход бүх талын дэмжлэг үзүүлэхээ амлажээ. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ХУВААРЬ

  • Хөрөнгө оруулалтын хэмжээ: Эхний ээлжийн 1.2 гигаваттын бүтээн байгуулалтад 15 их наяд вон (11.2 тэрбум ам.доллар), нийт 2.4 гигаваттын цогцолборыг барихад 30 их наяд вон зарцуулагдах бөгөөд график процессор (GPU) болон санах ойн төхөөрөмжүүдийг багтаавал нийт өртөг нь 120 их наяд вонд хүрэх төлөвтэй байна. 

  • Ашиглалтад орох хугацаа: Эхний 100 мегаваттын төвийг 2028 оны хоёрдугаар улиралд дуусгаж, 1.2 гигаваттын хүчин чадалтай эхний үе шатыг 2029 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

  • Ажлын байр ба түншүүд: Төслийг хэрэгжүүлэхэд “LS Electric”, “Posco”, “LG Uplus”, “Honeywell Technologies” зэрэг компаниуд хамтран ажиллах бөгөөд барилгын явцад давхардсан тоогоор 70,000, ашиглалтад орсны дараа шууд болон шууд бусаар 1,000 ажлын байр бий болох юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08