ШӨХТГ-аас цахилгааны төлбөр өндөр гарсан тухай асуудал нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд шалгалт хийжээ. Хяналтаар дараах зөрчлүүд илэрсэн бөгөөд "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-д Улсын байцаагчийн АЛБАН ШААРДЛАГА хүргүүлсэн байна.
Тодруулбал, Хэрэглэгчдийн гомдлыг шуурхай шийдвэрлэдэггүй, цахилгааны төлбөрийн баримтад тоолуурын заалт тодорхой бичдэггүй, хэрэглээний үнийн задаргааг тайлбарлаагүй зэрэг нь Хэрэглэгчдийн хамгаалах тухай хуулийн 7.1 буюу "Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийх бодит мэдээллээр хангагдах эрхтэй" гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзэж, зөрчлөө арилгахыг шаарджээ.


АДМИН








Нийгэм






