Dark Light
Нийгэм | 2021-01-09

Баянгол дүүргийн 5, 6-р хорооны 13 487 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянгол дүүргийн 5, 6-р хороонд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож, хамгийн сүүлийн мэдээллээр 13,487 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна.

Өчигдөр дээрх хорооны 58 байрны 8727 иргэнийг, өнөөдөр өглөөний 9.00 цагаас 4760 иргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ.

Тандалт, илрүүлгийн шинжилгээг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 17 баг 85 эмч, мэргэжилтэн, БЗД, СБД, СХД, ХУД, ЧД-ийн Эрүүл мэндийн төвөөс 38 багийн 190 ажилтан хүч нэмэгдүүлэн, нийт 55 баг 275 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа юм.

Дээрх хоёр хорооны нутаг дэвсгэрт дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж, хязгаарлалт хэсэгчлэн тогтоосон байршилд хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн, ариутгал халдваргүйтгэлийг үргэлжлүүлж байна.

Иймд явуулын баг бүх айл өрхийн гишүүн бүрээс шинжилгээ авах тул иргэд идэвхтэй хамрагдахыг уриаллаа. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16