Dark Light
Нийгэм | 2021-01-09

349 бүтээлд патент олгожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 онд шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 441 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оноос 29 (6.2%)-өөр буурчээ. Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 81 (54.7%) нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.

Шинэ бүтээлд олгосон патент (давхардсан тоогоор)-ыг олон улсын ангиллаар авч үзэхэд 37 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 33 нь хими, төмөрлөг, 23 нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, тээвэрлэлт, 23 нь механик инженер, гэрэлтүүлэг, халаалт, зэвсэг, тэсрэх бодис, 21 нь барилга, уул уурхай, 20 нь бусад ангилалд хамаарч байна.

Эх сурвалж : Үндэсний Статистикийн хороо


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16