Dark Light
Нийгэм | 2021-01-09

Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оноос 26.8 хувиар буурчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 онд 23.1 мянга болж, өмнөх оноос  8460 (26.8%)-аар, харин 2020 оны 12  дугаар сард  1440 болж, өмнөх  сараас 860 (37.4%)-аар тус тус буурсан байна. 

16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 онд улсын дунджаар 108 болж, өмнөх оноос 38 (26.0%)-аар буурсан байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1138  хэргийн 111 (9.8%) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)–ээр зүйлчлэгдсэн байна. 

Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2020 онд 4855 болж, өмнөх оноос 484 (11.1%)-өөр, эмэгтэй хүн оролцсон хэрэг 3352 болж, 235 (7.5%), гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн хэрэг 1138 болж, 153 (15.5%)-аар өсөж, харин бүлэглэн үйлдсэн хэрэг 1482 болж, 323 (17.9%)-аар, хүүхэд оролцсон хэрэг 811 болж, 257 (24.1%)-гоор, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 184 болж, 63 (25.5%)-аар тус тус буурсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00