Даваа гарагаас үйл ажиллагааг нь нээх салбаруудыг танилцуулж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын үйлдвэрлэл үйлчилгээний салбаруудад эрсдэлийн үнэлгээ хийж, ямар хяналт тавихаа зохицуулсаар ирсэн. Та бүхний мэдэж байгаачлан хөл хорионы үед зайлшгүй шаардлагатай салбаруудын үйл ажиллагаа үргэлжилж байсан. Тухайлбал, хүнсний үйлдвэрлэл худалдаа, цахилгаан, дулаан үйлдвэрлэл хэвийн ажиллаж байгаа.
Ирэх долоо хоногийн Даваа гарагаас буюу 11-ний өдрөөс үйл ажиллагаа явуулах байгууллагуудын жагсаалтыг гаргалаа. Ингэхдээ олон хүн нэг дор цуглах эсэх, агаар дуслын замаар дамждаг халдвар дамжих чийглэг орчин уу, үйлчлүүлэгчидтэй ямар хугацаанд харьцаж байна вэ гэдгийг харгалзан байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр болсон" гэв. Ингээд доорх 18 салбараас бусад салбарын үйл ажиллагаан нээх юм байна.
Үйл ажиллагааг нь хязгаарлах 18 салбар, чиглэл

АДМИН








Нийгэм






