Улаанбаатар хотод хөл хорионы дэглэмийг сулруулж байгаа ч хот хоорондын хөдөлгөөний хувьд Улаанбаатараас гарах хөдөлгөөнд тавих хорио цээрийн дэглэм хэвээр үргэлжилнэ.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Хэдийгээр дэглэм буурч байгаа ч гэсэн Улаанбаатар хот голомтын бүс хэвээр байгаа тул хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөх хэрэгтэй. Заасан, тусгай шаардлагаас бусад тохиолдолд нийслэлээс гарах тохиолдолд иргэдээс PCR шинжилгээг зайлшгүй шаардах юм. Хот хоорондын хөдөлгөөнийг НОК шийдэхгүй бөгөөд УОК анхаарч байгаа” гэв.
АДМИН








Нийгэм






