Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр
НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар “Улаанбаатарт анхны тохиолдол бүртгэгдээд хоёр сар болж байна. Нэг тохиолдлоос Улаанбаатар хотод халдвар тархахад ямар хурдтай, ямар эрчимтэй тархахыг нөхцөл байдалтайгаа уялдуулан судалгаа хийсэн. Нэг халдварын намжих хугацаа нь 16 долоо хоног буюу дөрвөн сар байна. Үүний 8-9 дэх долоо хоногт тархалт өндөр байна.
Хөл хорио тогтоогоогүй бол халдвар илэрснээс 8-9 дэх долоо хоногийн дараа 12 мянган халдвар оношлогдож, нэг өдөрт 500 гаруй тохиолдол илрэх тооцоо гарсан.
Манай иргэд хөл хорио тогтоох үед маш хариуцлагатай хандсан. Иргэд амны хаалтаа тайлахгүй, зай барьж дадсан байна. Төр болон иргэдийн оролцоотойгоор халдварыг тодорхой түвшинд барьж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм






