Dark Light
Нийгэм | 2021-01-10

БЗД-ийн иргэд зөвхөн 142-р сургууль дээр шинжилгээ өгнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шинжилгээ өгөх иргэдийн хүсэлт их байгаа тул Баянгол дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний нэг багийг татан авч 142 дугаар сургууль дээр өнөөдөр буюу 2020.01.10-ны өдөр ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Дүүргийн хэмжээнд ганцхан цэг ажиллах учраас ачаалал их байх магадлалтай. Тиймээс халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд эмнэлэгт үзүүлэх болон хэвтэх, өвчтөн сахих, жирэмсний хяналтад орох гэх зэрэг зөвхөн шинжилгээ нэн шаардлагатай байгаа иргэд л өнөөдөр 142 дугаар сургуулийг зорьж шинжилгээ өгөх шаардлагатай байна.

Маргаашнаас  буюу ДАВАА ГАРАГААС эхлэн шинжилгээний 5 цэгээ бүрэн ажиллуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: БЗД-ийн Онцгой комисс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16