ЭМЯ-наас өнөөдөр /2021.01.10/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : " Нийт 22993 хүнд PCR шинжилгээ хийлээ. Манай улсад 21 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1429 боллоо.
Улаанбаатар хотод 21 тохиолдол шинээр бүртгэгдсэн
Афганистанаас ирсэн энхийг сахиулагчаас халдвар илэрсэн (1 иргэн)
ХӨСҮТ-ийн 1 сувилагч
БГД-ийн 62, 65 дугаар байрны 8 иргэнээс халдвар илэрсэн
"Ачтан" эмнэлгийн нэг ажилтны гэр бүлийн хавьтлуудаас илэрсэн. Үүний нэг нь "Сонгдо" эмнэлгийн лабораторийн эмч ажилтай хүн байсан тул тус эмнэлгийн эмч ажилчид, зааланд үйлчлүүлж байсан 160 хүнээс шинжилгээ авсан. Шинжилгээ үргэлжилж байна.
Мөнх хада ХХК- нэг ажилтан, гэр бүлийн 4 хүнээс халдвар илэрсэн бол үлдсэн тохиолдлууд нь
Ачтан эмнэлгийн батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн хавьтлаас илэрсэн " гэв.
АДМИН








Нийгэм






