Dark Light
Нийгэм | 2021-01-11

Эл өдөр хувцас эсгэх, зөвлөгөөн хийхэд муу хэмээжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвлийн дунд шар хулгана сарын таван шар цагаан бич өдөр

Үс засуулвал: Сүлд тэнэж одно

Наран ургах, шингэх: 08.39:17.22

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Ус

Аргын тооллын 1 сарын 12, Ангараг гараг. Билгийн тооллын 29, Суулга одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлд хянамгай хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16