Dark Light
Нийгэм | 2021-01-12

14 хүний шинжилгээнд коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,456 боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.01.12/ коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ.  Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : Өчигдөр улсын хэмжээнд 15,849 хүний сорьцод шинжилгээ хийхэд 14 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тодруулбал, БЗД-ийн 2 гэр бүлийн 9 хүн, БГД-ийн 6 дугаар хорооны 1 гэр бүлийн 3 хүн, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн дамжсан халдвартай холбоотой 1 хүн, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын 1 хүн байна. Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,456 боллоо" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22