Анх 2015 оноос эхлээд 6 дахь жилдээ "бүтээн байгуулалт" нэртэй бидний, монголчуудын баялгийг Рио Тинто "цөлмөж" ирсэн эхлэлтэй. Тухайн үеийн Засгийн газар, эрх баригчид авах ёстой юмаа чимээгүй аваад нүдэн балай чихэн дүлий насаараа идэх хөрөнгөтэй болоод ажлаа өгөөд алга болцгоосон. Өнөөдөр оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, гэрээг цуцлах мэдээлэл гадна дотны сайтууд бичиж байна.
1-т Оюу Толгойн өөрсдийнх нь мэдэгдэлд "бид 2010 оноос хойш 5.8 их наяд ТӨГРӨГ-ний татвар төлсөн" гэж байна. Төгрөгийг ханш өдрөөс өдөрт унаж байхад энэ мөнгөн дүн ам.долларт шилжүүлбэл тийм ч их мөнгөн дүн биш. Дэлхийд нийт 5 төрлийн баяжмалаараа эхний 3-т ордог асар том, асар их баялагтай гэх Оюу Толгой 2.8 тэрбум ам.доллар Монгол Улсад татвар хэлбэрээр 11 дэх жилдээ төлж байгаа нь ЮУ Ч БИШ. Талхны үүрмэг төдий л зүйлс. Учир нь тэр далд уурхайд ямар их баялаг байгааг жирийн иргэд мэдэхгүй, төсөөлөхгүй.
2-т "Нийт 12,300 гаруй ажилчидтай, 94 хувь нь монголчууд" гэлээ. Тийм ээ, тэд 94 хувийн монголчуудаар нийт ажлын 99 хувийг хямд, харьцангуй цалингаар хийлгэж байгаа. Яг төсөл дээр ажилдаг монгол ажилчид сард 1.5-аас 4 сая төгрөг авдаг. Харин шинээр ажилд орсон гадаад ажилчид хамгийн багадаа 8000 ам.доллар цалингаас эхэлдэг. Энэ дүн дээшээ өснө. Монгол хүн 1500 ам.доллар Гадаад хүн доод тал нь 8000 ам.доллараас эхэлдэг. Тэгээд нийт ажилчдын 94 хувь нь монголчууд. Бид өөрсдийн баялаг дээр хамгийн бага цалингаар хамгийн их ажил хийж хамгийн бага цалин авдаг. Энэ цалингийн харьцангуй байдал үйлдвэрчний эвлэлд ч яригддаг асуудал.
3-т "2016-2018 онуудад 600 сая гаруй ам.долларын алдагдалтай ажилсан" гэв. Ирээдүйд олох ёстой байсан ашиг нь тэр гэж төсөөлөх хэрэгтэй. Хугацаа алдсан, далд уурхайн үйл ажиллагаа саатсан гэх мэт байж болох хамгийн инээдтэй шалтаг шалтгаануудаар ийнхүү хөөсөрсөн алдагдал нэртэй тоо манай улсын Засгийн газарт мэдүүлж байна. Үүнийг үгүйсгэх бас нэгэн баримт нь Оюу толгойн нисэх буудал дээр шөнө оройн цагаар буудаг Рио Тинто-гийн хувийн онгоцууд. Тэрхүү хувийн онгоцуудад чухам 10 гаруй жил юу зөөсөн бол? Нисэх буудлын ажилчид ч эхлээд гайхдаг байсан аж.
4-т Гүний усны ДУТАГДАЛ. Далд уурхайд өндөр даралт бүхий усны помп ашиглан их хэмжээний усаар үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн өрөмдлөг хийхэд, замыг чийглэх, машин угаах, тэсэлгээний үеийн, бэхжүүлэлтийн үеийн гээд бүхий л шатанд усыг хайр найргүй хэрэглэдэг. Ундны усаа дээрээс хэрэглэдэг. Далд уурхайн гүний усны хэрэглээ аймшигтай их байснаар бүс нутгийн ган гачиг, цэвэр усны нөөц, байгаль орчинд ямар асар их хохирол учраалахыг та төсөөлөшгүй. Доор нь гүний ус ихээр ашиглаж байхад дээр нь нөхөн сэргээлт, ногоон байгууламж нэртэй хий хоосон модны суулгаж элсэн дээр тариад ямар хэрэг байхав.
5-т Оюу Толгой гэрээг цуцлах юм бол бидэн л ашигтай. Монголчуудад ашигтай. Өнөөдөр хангалттай мэргэжлийн боловсон хүчнтэй болсон, ур чадвартай ажлын хүчинтэй болсон. Хангалттай монголчууд дангаараа уурхайн үйл ажиллагааг аваад явж чадахаар боллоо. Цаашид нэг нэгэндээ зааж сургаад зааварлаад ажил үүргээ хувиарлаад өөрсдөө уурхайг авч явж чадах хэмжээний боллоо. Үүнийг Оюу Толгойд ажиллаж байгаа хүн бүр мэддэг, мэдэрдэг. Тиймээс олж буй ашгаас монголчууд ТЭГШ хүртэх цаг иржээ. Тэгш цалин, тэгш шударга хөдөлмөрөө өөрсдөө үнэлэх таатай боломж. Эргээд Монгол Улсад төлж буй татварын хэмжээ үлэмж үхсэж, гэрээг анх хийж байсан зарим ашиг хүртсэн улс төрчид ч авлига, байнга авдаг амархан мөнгөнөөс сална. Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээг төрийн мэдэлд авч, ард иргэдэд хүртээх хувь, ашиг, татвар нь ирээдүйн хөгжил цэцэглэлтэд ч үлэмж нөлөөлнө.
Анхны хэдэн гэр, кэмпийг буулгаж ачааны машинд тээвэрлэн иргэдэд үнэгүй тараах гэж байхад Оюу Толгойн гадаадын хөрөнгө оруулагчид олны нүдэн дээр "бидний өмч" хэмээн шатааж байсан түүх байдаг.
АДМИН







Нийгэм





