Dark Light
Нийгэм | 2021-01-12

"Ханх сумын сургууль, ЗДТГ-ын барилгын хана цуурсан, цонх хаалга хагарсан"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр газар хөдлөлтийн нөхцөл байдлаар мэргэжлийн байгууллагууд хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

Нэгдүгээр сарын 12-ны 05:33 минутад Хөвсгөл аймагт 6.6-6.8 магнитуд газар хөдлөлт болсон. Хүчтэй газар хөдлөлтөөс хойш хамгийн сүүлд 8:30, 9:10 цагт дахин чичиргээ мэдрэгдсэн талаар Ханх сумын засаг дарга Л.Даваабаяр мэдэгдсэн юм.

МХЕГ, Барилга хот байгуулалтын яам, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд хэвлэлийн хуралд оролцлоо. Хурлын үеэр

No description available.

Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Хөвсгөл аймагт хамгийн сүүлд 6-8 баллын хүчтэй газар хөдлөлт 1991  онд болсон. Хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах систем манай улсад бий. УБ-ын эргэн тойронд 3 голомт бий. Дэрэнгийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс, Булган, Сэлэнгийн Бүтээлийн нурууны голомтууд тус тус бий. Эдгээрт томоохон хэмжээний газар хөдлөлт болбол дуут дохиоллын систем өөрөө ажилладаг. Бид энэ системийн горимыг МХЕГ-тай хамтран шалгахад хэвийн ажиллаж байсан. Харин өнөөдөр яагаад дуугараагүй вэ гэвэл улаан, ногоон, шар түвшинд буюу аюултай түвшинд хүрээгүй гэсэн үг юм.

Манай улс эх газрын гүнд оршдог тул энерги газрын гүнд хуримтлагдах хугацаа нь илүү удаан үргэлжилдэг. Харин Япон гэх мэт далайн орнуудад энэ хугацаа их хурдан байдаг.     

Урьдчилан таамаглах системийг бид олон улсын эрдэмтэдтэй хамтран боловсруулахаар ажиллаж байна. Физик орчны өөрчлөлтийг хэмжих багажууд гэж бий. Эдгээр  багажны тусламжтайгаар бүртгэл явуулдаг. Энэ нь амар ажил биш. Гэхдээ хэзээ нэгэн цагт урьдчилан таамаглах хэмжээнд хүрэх нь гарцаагүй гэдэгт би эрдэмтэн хүний хувьд итгэдэг.  

Өнөө өглөө болсон газар хөдлөлтийн мэдээллийг Шадар сайд болон холбогдох бүх хүнд тэр дор нь буюу 05.00 цагт цахим шуудангаар хүргэсэн. Зарлан мэдээлэх системийг газар хөдлөх бүрд ашиглаж болохгүй. Иргэдийг айлгах, цочроох гэх мэт сэтгэл зүйн сөрөг дагавартай тул онцгой тохиолдолд л ашиглана.  

Хүчтэй газар хөдлөлт болсны гол шалтгаан нь газрын хэвлийд их хэмжээний энерги хуримтлагдан, тэр энерги чөлөөлөгдөж, газрын хэвлийд тархах үзэгдэл юм.

Ханх суманд ойрын хугацаанд дахин газар хөдлөх үү гэдгийг нэмэлт судалгаа хийж батална. Тухайн газар орчинд урьд нь хүчтэй газар хөдөлсөн үү, хэдэн жилийн зайтай болсон бэ гэдгийг тогтооно. Жишээ нь 1957 онд Говь-Алтай аймагт болсон газар хөдлөлтийн даван хөдлөлт 2500 жилд нэг удаа гэдгийг тогтоосон. Манай улс эх газрын гүнд оршдог тул энерги газрын гүнд хуримтлагдах хугацаа нь илүү удаан үргэлжилдэг. Харин Япон гэх мэт далайн орнуудад энэ хугацаа их хурдан байдаг.     

Мөн барилга байгууламжийн өөрийн онцлогоос хамааран газар хөдлөлтийн чичирхийлэл харилцан адилгүй байдаг. Тухайн газрын хөрс, барилгын хийц, материал үүнд ихээхэн нөлөөтэй.

Бид Булган аймагт дуут дохиоллын систем суурилуулахаар ажиллаж байна. Мөн иргэдэд мессежееэр мэдээлэл хүргэх гэх мэт арга замуудыг ч судалж байна.  

Ханх сумын сургууль, ЗДТГ-ын барилгын хана цуурсан, цонх хаалга хагарсан" гэлээ.

Барилга хот байгуулалтын яамны төлөөлөл: Монгол Улсад нийт 130 мянган барилга бий. Газар хөдлөлтийн тэсвэржилтийн шаардлага хангахгүй барилга орон нутагт илүү их буюу 16 хувьтай байна. Нийслэлд энэ хувь 2 байдаг. Жил бүр МХЕГ барилгын ашиглалтын төлөв байдлыг хийц, оноор нь эрэмбэлсэн мэдээллийг зохих байгууллагууд руу явуулдаг. Буулгах, бэхлэн хүчитгэх, дахин төлөвлөгөөнд оруулах шаардлагатай барилга нийслэлд нэлээд хэд бий. Энэ бүх мэдээллийг хотын удирдлагууд руу явуулсан.

Бид өнөө өглөөнөөс эхлэн Хөвсгөлд барилгын үзлэг шалгалт хийж байна. Ханх сумын сургууль, ЗДТГ-ын барилгын хана цуурсан, цонх хаалга хагарсан байна. Бусад аймагт ямар нэг гэмтэл үүсээгүй байна. УБ-т мөн ажлыг хэсэг ажиллаж байна.

Манай улсад барилга байгууламжтай холбоотой олон норм бий.

Нийт барилгын 2 хувь нь 9 баллын хүчтэй газар хөдлөх бүсэд байрладаг. УБ-ын 3800 барилгад үзлэг шалгалт хийхэд театрын гэх хэм хуучны барилгууд, 40, 50 мянгатын барилгууд ихээхэн эрсдэлтэй.

БХБЯ-ны төлөөлөл: 2010 оноос барилгуудыг газар хөдлөлтийн эрсдэлийн дагуу пасспортжуулалт эхэлсэн.  2009 онд Засгийн газрын хөтөлбөр баталсны дагуу энэ ажлыг хийсэн. 1970 оноос өмнөх барилгуудын үнэлгээг хийсэн. Одоо 70-80 барилга үлдээд байна. Олон нийтийн 524 барилга бий. 

2008 онд Францын Засгийн газрын төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран ООГФХ газар хөдлөлтийн зураглалыг шинэчилсэн. Үүнийг тухайн барилга байгууламжийг газар хөдлөлтөд тэсвэртэй болгох зорилгоор хийсэн юм. 2002 онд газар хөдлөлтийн нормыг шинэчлэн, хамгийн сүүлд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулан одоо албажуулах шатандаа байна. Тэгэхээр тухайн үеийнхээ нормд нийцсэн барилгуудыг л барьдаг.    

Соёлын өвийн барилгуудыг бэхлэх хүчитгэх төслийг Японы ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Эхлээд ямар барилгыг соёлын өвд тооцох вэ гэдгээ тогтоосон. Тухайн барилга байгууламжийн бат бэхийг шалгадаг тоног төхөөрөмжүүд ЖАЙКА-гийн шугамаар авсан. МХЕГ болон Нийслэлийн МХГ-т багаж хангалттай бий. Харин орон нутагт гар багажуудтай. ШУТИС-тай хамтран иж бүрэн шинжилгээ, туршилт хийх боломж бий" гэлээ.

-Манай улсад хоргодох байр бий юу? гэх сэтгүүлчийн асуултанд

Онцгой байдлын төлөөлөл “Нийслэлд түр цуглах талбай 193 бий. Эдгээрийг тэмдэгжүүлсэн. Нүүлгэн шилжүүлэх 32 байр бэлдсэн. Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл гэж бий. Энэ байгууллагыг Шадар сайд ахалдаг. Улирал бүр төлөвлөгөөгөө эргэж харан, хуралддаг. 21 аймагт мөн ийм зөвлөл бий" гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22