Хаврын эхэн сар хэдий ч цас хаялсан амралтын энэ өдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтын ажиллаагаатай ажилладаг Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалдаг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын талбайд хоёр дахь удаагаа их цэвэрлэгээ хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" тарих үндэсний хөдөлгөөнд нэгдэж, байгууллага аж ахуйн нэгжид мод тарих зөвлөгөө өгч, мэргэжил аргазүйгээр ханган ажиллаж байгаа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн Үйлдвэрлэл, ногоон байгууламжийн алба болон Аж ахуйн албаны ажилчид оюутнуудыг 7 хэсэгт хуваарилан их цэвэрлэгээг хариуцан ажиллалаа. Энэхүү их цэвэрлэгээнд Дотоод хэргийн их сургуулийн харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Цагдаагийн сургууль, Онцгой байдлын сургууль, Хилийн албаны сургуулиудын нэгдүгээр дамжааны нийт 390 сонсогч идэвхтэй хамрагдсан юм.
Ногоон байгууламжийг арчлах ажлын чухал хэсгүүдийн нэг бол цэвэрлэгээ үйлчилгээ байдаг. Ийм ч учраас идэвх санаачилга гарган талбайн цэвэрлэгээнд хамрагдсан бүх оюутнууддаа талархал илэрхийлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

АДМИН







Нийгэм







