Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтан тал багийн “Алтан талын гарам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т, 46.17180 103.00590/ "Онги"-ийн голын усанд суудлын автомашинууд суусан байна гэсэн дуудлагыг 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23:23 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгийн Сант сумаас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн RX450 загварын автомашин /4 зорчигчтой/, иргэн О-гийн “Приус-41” загварын автомашин /1 зорчигчтой/, иргэн Ц-гийн “Premio” загварын автомашин /3 зорчигчтой/ голд суусан байсныг татан гаргасан байна.
|
Эх сурвалж
| ОБЕГ
|
АДМИН







Нийгэм



